четверг, 21 января 2010 г.

Перу- Мачу-Пикчу хот

Перу- Мачу-Пикчу хот

Перу улсын Урумбамб голын эрэг дээр далайн түвшинээс 2057 метрийн өндөрт байрладаг хот. Мачу-Пикчуг “алдагдсан инкуудын хот” ч гэж нэрлэдэг. Ойролцоогоор 1440-1532 онууд дахь Пачакутекийн удирдагчдад зориулан босгожээ. Харамсалтай нь 1532 онд испанчууд инкуудын амьдардаг энэ нутгийг эзлэн авч үндэстэн нь тэр аяараа хачирхалтайгаар алга болсон гэдэг. Харин хот нь үлдсэн юм байна. Мачу Пикчу “анденериас” гэгдэх хөдөө аж ахуйн зориулалттай байгууламж бөгөөд тариалангийн талбайг томсгох зориулалттай ашигласан газар юм. Инкууд ханаа зассан чулууг ямар ч зуурмаггүй өрж байрлуулан ямар ч завсаргүй барьж байлаа. Улсынх нь шашин-нарыг шүтэх явдал байв. Зам харгуйгаа маш сайн засаж байсан нь алс хол орших муж улсаа захирахад түлхэц болдог байлаа.

Комментариев нет:

Отправить комментарий